Temon Chinii umnu Lyrics

Temon - Чиний л өмнө

Чиний л өмнө гунигаа би чинь мартаад
Чамайг гэсэн зүрхээ хөглөн би дуулж
Хайрын сэтгэлд наран гэрлээ гийгүүлж
Халуун итгэлээ өөрөөсөөн хайлаа
Зүрхэнээс чинь урсах аялгууг бүрээд
Зүүдэнд учрах мишээл чамруу хүрээд
Чиний л өмнө гунигаа баяраар бүрээд
Чамайг сэтгэлийнхээр очихийг хүслээ

Урсах саран нулимсны минь мөр хатаж амжаагүй шөнийн харанхуйд
Уйтгартайхан харцаа чамаас нуудаг шигээ салхинаас нуугаагүй
Унагасан дусал бүр минь ургахын нарнаар сая татардаг ч
Уймарсан сэтгэл минь хөлийн дор тун тунаран байдаг
Урдаас тэмүүлээд хайрлаагүй юм болохоороо миний бяцхан зүрх
Усны эргүүлэгт гэнэт унах шиг цочирдон аврал хүсэвч
Улам чангаар мэгшиж шаналавч дээгүүр долгиолон оддог
Чимээ аниргүй хэн ч үл мэдэх бодлын минь эгшиглэн
Чи минь хэмээн өмчлөж үл болох чамайг нэгэнт дуудавч
Чшшш чимээгүй хот нойрсож байна гэх шиг одод намайг угтана

ДАХИЛТ

Чулууг ч болов хайлуулж чадах увидас надад байдагсан бол
Чамайгаа зөвхөн дэргэдээ үүрд саатуулахыг хүснэ
Чухам би эгэл жирийн нэгэн төрсөн болохоор ч юмуу
Чадах бүгдээ амлий хайлав чиний сэтгэл алсад
Алдрай хонгор чиний минь зүрхийг надад зориулсан бол
Амин хайрын сэтгэл минь дэндүү баясах байсан
Бурхан даанч бүтээхдээ бидний зүрхийг өөр өөрөөр урласныг бодохоор гунигтай ч тэр л гунигаа
Өөрөө би чинь нуугаад чамдаа зориулж мишээдэг
Амжиж би тань руу орох хаалгыг нээж чадаагүй түлхүүр атган хоцорсон ч
Аль балчирхан насны дурсамж хэмээн дээдлээд өөрийнхөө ертөнцөд үлдэнээ

ДАХИЛТ

Лааны сүүмийсэн гэрэл унтрахын цагт цөхөрч үзлээ
Лав л Амур бурхан амралтаа аваад нойрсчихсон бололтой
Лангуун дээр минь өрөөстэй үлдэж өнгөрсөн нь хөөрхийлөлтэй
өнгө өнгийн шаналал гутрал хагацал харуусал тэр бүхнээс өөр
Даанчиг надад юм алга, чамайгаа бас алдахнээ
Дарвуулт завиндаа суугаад далайн аялалдаа гарвал
Дэрвэсэн алчуур даллан эрэг дээр үлдийдээ
Хайраа нуугаад хоцрийдоо

ДАХИЛТ

Урсах саран нулимсны минь мөр хатаж амжаагүй шөнийн харанхуйд
Уйтгартайхан харцаа чамаас нуудаг шигээ салхинаас нуугаагүй
Унагасан дусал бүр минь ургахын нарнаар сая татардаг ч
Уймарсан сэтгэл минь хөлийн дор тун тунаран байдаг
Урдаас тэмүүлээд хайрлаагүй юм болохоороо миний бяцхан зүрх
Усны эргүүлэгт гэнэт унах шиг цочирдон аврал хүсэвч
Улам чангаар мэгшиж шаналавч дээгүүр долгиолон оддог
Чимээ аниргүй хэн ч үл мэдэх бодлын минь эгшиглэн
Чи минь хэмээн уйлж үл болох чамайг нэгэнт дуудавч
Чшшш чимээгүй хот нойрсож байна гэх шиг одод намайг угтана

ДАХИЛТ

Зүрнийхээ эгшиг бүхнээ шингээсэн захиануудаа чамруу би зөндөө илгээсээн
өдөр бүр нар мандах бүрт чамаас ирэх захиаг би хүлээсэн
Хичнээн хатуу хэцүү зүйл тохиолоо ч гэсэн чамайгаа бодоод би зоригждог байлаа
Гэтэл чамаас надад огтхон ч хариу ирсэнгүй
Чиний сэтгэлийн орон зайд намайг гэх өчүүхэн зай ч үлдээгүй гэдэгт
Би итгэж чадахгүй байна үнэхээр итгэж чадахгүй байна
Хайрт минь би чиний надад бэлэглэсэн дурсамж шингэсэн гинжийг
Тэр үед төмөр замын буудал дээр гээсийнмаа
Гэвч чамайг үгүйд үнэхээр их шаналж
Уйтгарласан харцаа салхинд илбэж уулзах юмсан дахиад учрахсан
Хамтдаа аз жаргалтай байхсан гэж үнэхээр их хүсэж байлаа
Одоо ч гэсэн чамтайгаа учрахыг би хүсэж байна би мөрөөдөж байна
Чиний л өмнө гунигаа мартаад чамдаа зориулж мишээмээр байна
Чиний л өмнө аз жаргалтай харцаа гэрэлтүүлж
Чамаасаа л би баяр баяслыг хаймаар байна

ДАХИЛТ

See also:

100
100.26
Jose Luis Rodriguez Y tu tambien lloraras Lyrics
Nouvelle Vague Mongoloïd Lyrics