Javhlan Sar asgarsan shunu Lyrics

Дэрэн дээр саран асгарсан
Зөөлөн салхитай тэр л шөнөөр
Дэргэдээ чамайгаа хайрлаад би
Шивнэлдэнхэн тэврэлдэнхэн

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Мөнгөн бороо зүсрэн шивэрсээн
Сайхан намрын тэр л үдшээр
Мөрөөдөж явсан чамайгаа түшээд
Сэтгэл амгалан зугааланхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Дэлхийд ганцхан наран тоонотой
Оломгүй цагаан өргөө гэртээ
Дээдийн заяатай амрагтайгаа
Орчлонг цалгитал баясалданхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

Замбуулин хорвоогын хайран дээр
Уянгат хүмүүний заяанд төрөөд
Тайвлин төөрөгөөр чамайтайгаа учраад
Уйлаж дуулаж жарганхан

Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа
Зүүдэллээ зүүдэллээ чамайгаа

See also:

100
100.32
Black Fever A Kis Gyufaárus Lány Lyrics
Jack Johnson and Friends With My Own Two Hands Lyrics