Javkhlan Tes murun eej Lyrics

Эрийн хийморь сэргээсэн
Хүлгийн сайхан удамтай
Эцгийн дүрийг бодогдуулсан
Хүүгийн хайртай тэсийн голоо

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л байнаа

Мөнхийн ногоон шугуйдаа
Эхийн сэтгэлийн эрчтэй еэ
Мөнгөн сартай урсгалдаа
Эвийн бэлэгдлийг шингээсэн

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л байнаа

Хилийн дээсийг алхах даа
Харийн хүнийг ундаалаагүй
Холийн холдоо аялахдаа
Монгол нутагтаа буцсан юмаа

Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л байнаа

Дуулаад сурчихвал бүр нэг таарчихийн бишүү залуусаа

See also:

100
100.33
Kidnapper สายเกินไป (1997) Lyrics
方力申 亲近对.亲热错 Lyrics