Tatar Boroond Gantsaara - Gantsaara Lyrics

Ганцаараа

Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг чангаараа
Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрчийна
Цонхны цаана зун цаг ирсэн зөөлөн бороо шивэрчийна
Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялна
Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялна
Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаа л
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаа л

Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад
Харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад
Зүрхэнд минь хайрын зүгээс зөөлөн салхи сийгэнэ
Хэн нэгнийг хайрлая гэнэ, бас үнсэлцэе гэнэ
Би гэнэ хэн нэгний утга учир болохсон
Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэржийна
Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэржийна

Дахилт:
Би ганцаараа явъя
Одод түгээд би чадаагүй
Би ганцаараа явъя
Цонх сэвэлзээд бүтээгүй
Би ганцаараа явъя
Нулимс урсаад чадсангүй
Би ганцаараа явъя
Сэтгэл уяраад болсонгүй

Энэ цэцэг бүү гандаг гээд хэн нэгний үсэнд нь хатгахсан
Бодолтой шүү гээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан
Би мэднэ чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг
Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг
Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй
Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй
Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсоё
Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшоё
Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийд дарагдаад
Өнжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайрыг минь эргэж харчаарай
Салхинд хийссэн хаалга байвал ороод нэг харчаарай

Дахилт:

Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая гэнэ
Зүрхэнд минь хайрын үгс нь ганцаар гунигтайгаар хангинана
Зүрх сэтгэл янгинана, хайрлая хэмээн цангинана
Хайр над дээр ирнээ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр
Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр
энэ бороо шивэрсээр нарнаас өмнө учрая
Сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа хуучрая
Ганцаараа уйдаж суугаа надаар дүүрэн хайрыг
Хэлэх үг сэтгэлээсэээ би хэлье хайрын зүг
Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа

Би ганцаараа явъя Явъя ганцаараа х4

Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэжийна би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Явъя ганцаараа х2
Хайрлая гэжийна зүрх зөрүүд зангаараа

See also:

100
100.114
Lili Ivanova Iskam Te Lyrics
Martha Reeves and the Vandella Dancing In The Street Lyrics