Tatar Chamdaa z Lyrics

Би чиний хайрыг магтаад л
Зүрхэнд зөвхөн чи минь багтаад л (ooh yeah)
Хайрыг дуулъя
Бүсгүй минь хамтдаа дуулъя

Заяа:
Бүсгүй минь яг үхлээ би, сэтгэлийг минь бодооч
Чи надад хайртай биз дээ, би чамд хайртай одоо ч
Чи бид хоёр зүрх сэтгэлээ хүчээр нийлүүлээгүй
Чи надаас хайрын үгийг хүчээр хэлүүлээгүй

Би чиний анхны хайр болсондоо уяран хайлсан
Сэтгэлээсээ би чамайг хайрын дуугаар дайлсан
Энэ дууг минь сонсоод сэтгэл чинь энэ бүгдийг дурсаг
Эсвэл энэ дуу бидний нулимс болон урсаг

Санаж байна уу, чи гомдонгуут л би чинь инээгээд л
Харин би гомдонгуут л чи минь инээгээд л
Ингээд эргээд бодход энэ бүхэн хайр л байж
Бие биедээ хайртай эрэгтэй эмэгтэй хоёр найз

Энэ хотыг харин хол болгоод л хоёул зугаалаад л
Бие биенийгээ зүрх сэтгэлийн хайраар угаагаад л
Сэтгэл минь уужирч байна энэ бүгдийг дурсаад л
Гэхдээ сонин болж байна нулимс шууд урсаад л

Дахилт 2х:
Би чиний хайрыг магтаад л (yoо)
Зүрхэнд зөвхөн чи минь багтаад л (хoёулaa дуулъя)
Хайрыг дуулъя (yeah)
Бүсгүй минь хамтдаа дуулъя

Жагаа:
Бүсгүй минь зүрх сэтгэлээ жолоодож чадахгүй нь, би чинь
Чиний араас зүрх цээжин дотор тийчнэ
Хонгор минь энэ бүгдийг нэг тийш нь цэгцлээч
Хайртай хэмээн нүдээ над руу эгцлээч

Дэргэдүүр наран хайрыг зөгнөн жаргасан
Би бодсон жаргах нарыг чиний дэргэд харахсан
Шиврэн орох бороон дуслууд зөвхөн хайрын үгсээр (yeah)
Шөнийн тэнгэрт чамайг санагдуулан одод түгсээр

Би чамайг өөрөөсөө өөрөөр байлгаж чадахгүй
Би чамайг өөрөөрөө хайртай ердөө ч чадахгүй
Зун ургасан цэцэгс болгоныг надаас чамд гэж бодоорой
Хэрүүлийн үгийг хэлэн орхиж битгий одоорой

Дахилт 2х:
Би чиний хайрыг магтаад л
Зүрхэнд зөвхөн чи минь багтаад л
Хайрыг дуулъя (бүсгүй минь)
Бүсгүй минь хамтдаа дуулъя

Мөөгий:
Борооны үүл надад хайр харуулан нүүсэн
Зүрх сэтгэлээсээ би зөвхөн хайрын үгсийг л түүсэн
Тэр хайрын үгсийг би зөвхөн чамдаа хэлэх л гэж
Чинийхээ хөөрхөн хацрыг үүрд мөнх илэх л гэж

Энэ бүх л аз жаргал үүний төлөө дуулж байна
Энэ дуу минь зөвхөн бидний хайрыг агуулж байна
Надад байгаа хий орон зайг зөвхөн чи минь бөглөөч
Энэ чамд зориулсан дуу, даган дуулж хөглөөч

Аз жаргалтай хосуудын тоог нь нэгээр нэмээд л
Чи бид нар хоёр биенээ зөввхөн хайраар чимээд л
Би одоо нэг юм мэдэрч байна, энэ нь хайрын амт
Миний хүсэл мөрөөдөл чамтай үргэлж хамт

Дахилт 2х:
Би чиний хайрыг магтаад л
Зүрхэнд зөвхөн чи минь багтаад л (ooh yeah)
Хайрыг дуулъя
Бүсгүй минь хамтдаа дуулъя

See also:

100
100.114
林志炫 不要問 Lyrics
Cd.Lorenzo.Jovanotti In Orbita.DeLuXe Lyrics