Erka Unsej amjaagvi uruul OST Lyrics

Эрка - Үнсэж амжаагүй уруул
( Хайрын тухай өгүүлэе OST )

Хайрлаад үнсэж амжаагүй уруулыг чинь хүсэхдээ
Хаварын энхрий салхи мэт харцаараа л нууцхан үнслээ
Халуухан дурсамжыг эргэн эргэн санахад минь
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэжүү
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

(Бодол минь чамруу нислээ мөнхөд чамайг л хайрлахыг хүлээ )

Бодолдоо чамайг энхрийлж бороон доор би алхахдаа
Болор дуслын тоогоор чамдаа хайртай гэж сэмхэн шивнэлээ
Гэгээхэн мөчүүдийг дурсан дурсан дуулахад минь
Цагаахан гуниг зүрхэнд уянгалнаа

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэжүү ( надад хэлээч )
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

Уучлаарай би хэлж чадсангүй
Чамд би хайртайг чи мэдэхүү ?
Чамгүйгээр байж чадахгүй нь гэвэл итгэхүү ?

Уйлан дуулах юм
Дуулан уйлах юм
Учирахдаа чи мэдээгүй
Уяран хайрлах юм
Хайрлан дурлах юм
Уруулыг чинь үнсээгүй

Халуухан дурсамжыг эргэн эргэн санахад
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлахад чи минь тэврэхгүй гэжүү ( надад хэлээч )
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу ( зүрх юмуу )
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

Сэтгэлийн минь наран минь....

See also:

100
100.118
B.S.O. Kingdom Hearts Simple and clean Lyrics
Firdaus lambaian bukhara Lyrics