Lumino Тайван Lyrics

Оh Yeah

Хонгор минь тайван унт даа
Зүүдний ертөнцөөр хамтдаа аялъя
Би зөвхөн чамайг л хайрлая
Yeah

Хонгор минь тайван нойрс
Шуугиант хорвоогоос холдон зүүдний
Ертөнцөд тайван нойрс

Хүндхэн өдөр байв уу? хайрт минь надад хэлээч
Сэтгэл зүрх чинь түгшив үү? тэгсэн гэлээч
Хайр чинь одоо дэргэд чинь байна
Хамаг муу бүхэн ард үлдсэн маргааш шинээр эхлэнэ
Санаж байна уу? тэр сар гийсэн өвлийн шөнө
Чамтайгаа алхаж яваад хэлсэн үгсийг
Одоогоороо ч гэсэн дахиад нэг удаа хэлчмээр байна
Сэтгэлээр дүүрсэн энэ их хайрыг чамд яаж ойлгуулахыг мэдэхгүй ч
Ганцхан үнэн чи минийх
Би зөвхөн чинийх гэдгийг мэдэж байна
Итгэж байна тайван нойрс доо хонгор минь

Хонгор минь тайван нойрс
Мөрөөдлийн зүүдний ертөнцөөр хөвөн
Чи минь хөвөн, хөвөн
Хонгор минь тайван нойрс
Шуугиант хорвоогоос холдон зүүдний
Ертөнцөд тайван нойрс

Тэртээд жингүйдэх одод тодорч харанхуй нөмөрлөө
Чи минь надтай зүүдний нойрны цэцэрлэгт хамтдаа зугаалж
Хоёр биенээ хайрлан жаргааж мөрөөдлийн далайд цугтаа сэлээд
Эргэж хармааргүй, ирмээргүй, чамаас хагацмааргүй, салмааргүй баааайна
Зовхи чинь хүндэрхийг мэдэрч байна
Зөөлөн дуугаараа чамайг бүүвэйлий, бүүвэйлий....

Хонгор минь тайван нойрс
Мөрөөдлийн зүүдний ертөнцөөр хөвөн
Чи минь хөвөн, хөвөн
Хонгор минь тайван нойрс
Шуугиант хорвоогоос холдон зүүдний
Ертөнцөд тайван нойрс

Sleep that night baby down right
Sleep gonna hang you so thank
Like your less she so good
Lovely girl no no understood
Би чамайг хайрлах гэсийн
Би чамд дурлах гэсийн
Эцсийн мөч хүртлээ хамт байх гэсийн
Амьдралд хорвоод чамтай л хамт аз жаргалаа хайх гэсийн
Би зүгээр чиний хажууд л байя гэсийн
Бүхнийг ухааруулсан элч чи юм шүү
Чиний л хажууд байвал би сайн сайхнаар гийдэг юм шүү
Одоо хайрт минь унт даа дэргэд чинь би л байна
Чамайг хайралсаар л байя

Хонгор минь тайван нойрс
Мөрөөдлийн зүүдний ертөнцөөр хөвөн
Чи минь хөвөн, хөвөн
Хонгор минь тайван нойрс
Шуугиант хорвоогоос холдон зүүдний
Ертөнцөд тайван нойрс

Хонгор минь тайван нойрс
Мөрөөдлийн зүүдний ертөнцөөр хөвөн
Чи минь хөвөн, хөвөн
Хонгор минь тайван нойрс
Шуугиант хорвоогоос холдон зүүдний
Ертөнцөд тайван нойрс

Хонгор минь тайван нойрс
Мөрөөдлийн ертөнцөөр хамтдаа хөвөн...

See also:

102
102.20
Brujeria Verga del brujo Lyrics
Mancha de Rolando Planta Lyrics