Javhlan Javhlan_Burhanaas ilgeesen hair Lyrics

Гэнэт танилцсан амраг минь
Гэгээн мөрөөдөл хөгжөөгөөд
Гэрэл цацрах шиг инээсээр
Гэргий болсон хонгор минь

Олон санаагүй ороод
Ивлэсэн хайр минь

Халуун сэтгэлээ нээгээд
Ханийн жаргал амалсан
Эргэх хорвоод учраад
Эгэлхэн биеэ зориулсан

Буруу бодоогүй
Буцалж эвэлсэн хайр минь

Ашдын жаргалыг бэлэглэж
Ариун хайраа өгсөн
Үүрдийн халамжаа бэлэглэж
Үнэнч сэтгэлээ хайрласан

Зөрүү санаагүй
Зөөлөрч ивэлсэн хйар минь

Ухаарлын салхийг сэвэлзүүлж
Уушиг нээж мишээсэн
Ялдам аалиараа мялаасан
Янжинлхамын хувилгаан

Бурхнаас илгээсэн
Буянаараа ивэлсэн хайр минь

Г.Ганбаатар

See also:

103
103.104
Stuck in the heat-MLTR Lyrics
Fracus feat. Lisa Abbott Desire (Comet Remix) Lyrics