Javxlan Shuuderxen Lyrics

"Шүүдэрхэн"

Хонгорхон шүүдэр цэцэг чи минь хаана явна вэ?
Хүслээр болоогүй чи бид хоёрын дурлалыг
Хожмын өдөр эргэн санан дурсахад
Халуухан ч байж дээ яг л зунаараа

Пр: Хонгорхон шүүдэр цэцэг чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ?

Энхрийхэн шүүдэр цэцэг чи минь хаана явна вэ?
Эмзэг ариухан чи бид хоёрын хайрыг
Уртхан шөнөөр эргэн санан дурсахад
Уянгатай ч тийм нэг яруухан

Пр: Хонгорхон шүүдэр цэцэг чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ?

Саглагархан моддын доор хоёулханаа хамт зогсон
Сувдран орох борооны дусалд гараа тосон
Хэзээ ч хувирашгүй хайрын түүхээ ярилцан
Жаргалтай л байснаа чи минь санаач

Пр: Хонгорхон шүүдэр цэцэг чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ?
Хонгорхон шүүдэр цэцэг чи минь хаана явна вэ?
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ?

See also:

104
104.67
Victory At Sea Undesirable Lyrics
Retrospect ลุกขึ้นสู้ (V.Concert Retrospect) Lyrics