Javxlan Burxanaas ilgeesen xair Lyrics

"Бурханаас илгээсэн хайр"

Гэнэт танилцсан амраг минь
Гэгээн мөрөөдөл хөгжөөгөөд
Гэрэл цацрах шиг инээсээр
Гэргий болсон хонгор минь
Олон санаагүй
Ороод ивлэсэн хайр минь

Халуун сэтгэлээ нээгээд
Ханийн жаргал амласан
Эргэх хорвоод учраад
Эгэлхэн биеэ зориулсан
Буруу болоогүй
Буцалж ивлэсэн хайр минь

Ашдын жаргалыг бэлэглэж
Ариун хайраа өгсөн
Үүрдийн халамжаа бэлэглэж
Үнэн сэтгэлээ хайрласан
Зөрүү санаагүй
Зөөлөрч ивлэсэн хайр минь
Зөрүү санаагүй
Зөөлөрч ивлэсэн хайр минь

Ухаарлын салхийг сэвэлзүүлж
Уушиг нээж мишээсэн
Ялдам аалиараа мялаасан
Янжинлхамын хувилгаан
Бурханаас илгээсэн
Буянаараа ивлэсэн хайр минь
Бурханаас илгээсэн
Буянаараа ивлэсэн хайр минь

See also:

104
104.67
CAMPEON HAY PO MONTONES-LOS DE ABAJO Lyrics
karaokes rossana - si tu no estás aquí (karaoke) Lyrics