3 охин Далд сэтгэлийн үгс Lyrics

Харилцуураа тавиад би аяархан мэгшлээ
Хайхархаа больсон чамдаа зөөлөн зөөлөн би гомдлоо
Утасны цаана хөндий хэлсэн чиний гурван үгэнд
Нимгэн сэтгэл минь сэмрэх шиг боллоо

ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
/Энгэрийг чинь үгүйлж байна/

Амьдралаас авах бүхнээ чамдаа зориулж
Жаргалаар дутаахгүй гэсэндээ хайрлан хайрлан чамайг халамжилж
Он жилүүд цаг хугацааг чиний төлөө өнгөрүүлсэн ч
Өнөөдөр харин надаас чи өөр юуг нэхнэ вэ

ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
/Энгэрийг чинь үгүйлж байна
Өнгөрснийг буцаамаар
Жаргалыг эхлүүлмээр

See also:

104
104.112
李易達 你手中的清水燒 Lyrics
Hannah Montana Meet Miley Cyrus See You Again Lyrics