Erka-Unsej amjaagvi uruul Lyrics

Хайрлаад үнсэж амжаагүй уруулыг чинь хүсэхдээ
Хаварын энхрий салхи мэт харцаараа нууцхан үнслээ
Халуухан дурсамжыг эргэн эргэн санахад минь
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлхад чи минь тэврэхгүй гэжүү
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

(Бодол минь чамруу нислээ мөнхөд чамайг л хайрлахыг хүлээ )

Бодолдоо чамайг энхрийлж бороон доор ганцаар алхахдаа
Болор дуслын тоогоор чамдаа хайртай гэж сэмхэн шивнэлээ
Гэгээхэн мөчүүдийг дурсан дурсан дуулхад минь
Цагаахан гуниг зүрхэнд уянгалнаа

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлхад чи минь тэврэхгүй гэжүү ( надад хэлээч )
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

Уучлаарай би хэлж чадсангүй
Чамд би хайртайг чи мэдэхүү ?
Чамгүйгээр байж чадахгүй нь гэвэл итгэхүү ?

Уйлан дуулах юм
Дуулан уйлах юм
Учирахдаа чи мэдээгүй
Уяран хайрлах юм
Хайрлан дурлах юм
Уруулыг чинь үнсээгүй

Халуухан дурсамжыг эргэн эргэн санахад
Харууслын ая цээжинд эгшиглэнэ

Ганцаардан дуулахад гараас минь хөтлөхгүй хайр юм уу
Гансарч уйлхад чи минь тэврэхгүй гэжүү ( надад хэлээч )
Гал мэт төөнөн төөнөөд жиндэн чичрэх зүрх юм уу ( зүрх юмуу )
Ганцхан үнсэлтийг чинь үгүйлэн дуулнаа би

Сэтгэлийн минь наран минь....

See also:

105
105.78
ksilina spathia Sto Noto Lyrics
Gathering, The Liberty Bell Lyrics