харанга манан Lyrics

Манан
Алс хол хүний нутагт
Ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэгстэй хамт
Галибуун нутагтайгаа зүүдэллээ
Од болж тэртээд харвасан
Аавтайгаа золгонхон зүүдэллээ
Таныг алтан гадастай хамт
Долоон бурхадтай хамт
Үүрийн цолмонтой зүүдэллээ
Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
Унаган нутгаа санан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир туулаа зүүдэллээ аав минь
Харь хол хүний нутагт хайртыгаа тааланхан зүүдэллээ
Чамайг тэнгэрийн сартай хамт
Тэнгэрийн эрхэстэй хамт
Өнгийн солонготой зүүдэллээ

Эх нутгаа санан зүүдэллээ
Энгүй талдаа наадан зүүдэллээ
Гэнэн насандаа очиж зүүдэллээ ээж минь
Унаган нутгаа санан зүүдэллээ
Онгон сарьдаг уулсаа зүүдэллээ
Тунгалаг тамир туулаа зүүдэллээ аав минь

See also:

105
105.100
Kim Larsen Widow Wimberly Lyrics
LIM Pour Vivre Lyrics