Жавхлан Ижий хайр Lyrics

Зуун зууны түүхийн хүрдэнд
Зуурхан ч саатаагүй залбирал хайраа
Харгуй бүхний хатууг зөөллөсөн
Халуун дулаан эгшиг ижий хайраа

Дахилт:
Эрин эриний эргэх амьдралын харгуйд
Эгшигээр ундаалсан сүүн хайраа
Уянга дууны хөгөөр ухааруулж өгсөн
Увидастай ижий хайраа

Өнгө өнгөөр хувирдаг хорвоог
Өнжөө нь үгүй бадарсан гэрэлт хайраа
Зовлон жаргал эзнээ орхисон ч
Зогсоо нь үгүй тэмүүлсэн мөнхийн хайраа

Дахилт

Хүж дэлхийд ганцхан заяах
Хүний ертөнцийн ариун хайраа
Дурсаж уярдаг сэтгэлийн бүүвэй
Дуулж дуусашгүй дүүрэн хайраа

Дахилт

See also:

112
112.35
Alan Price My Home Town Lyrics
方大同 等著你回來 Lyrics