Amaraa Chamd ilgeeh bodol (Ug Aya Altannar) Lyrics

Хайрын тухай бичиж ханалаа амраг минь
Халуухан дурлалыг чинь эзэгнэхгүйгээ мэдэрлээ
Хатуухан тавилантай бүсгүй заяаны эрхээр
Хар цагааны дэнсэн дээр сэтгэлээ би үдлээ
Хүслээр болдогггүй хорвоо хяслантай ч юмуу
Хүлээсэн амрагаа мартан гэдэг гуниглуухан ч юмуу
Хөрвөсөн бодол минь чамайг нэхэн шаналсан ч
Хүний жаргалын төлөө хайраа орхилоо би чинь

Дусал ус далай болдогийн адилаар
Дуусашгүй бодол минь гуниг болох юмаа
Дэврүүхэн сэтгэл дундуурхан заяаг минь
Дурлалын тэнгэр таалаагүй юм боловуу

Дэврүүхэн сэтгэл дундуурхан заяаг минь
Дурлалын тэнгэр таалаагүй юм боловуу

Дэврүүхэн сэтгэл дундуурхан заяаг минь
Дурлалын тэнгэр таалаагүй юм боловуу

Хайрын тухай бичиж ханалаа амраг минь
Халуухан дурлалыг чинь эзэгнэхгүйгээ мэдэрлээ
Хайр сэтгэлээ цэглэн чамайг орхихдоо
Харуусал гунигтайгаар хайраа би үдлээ

Дусал ус далай болдогийн адилаар
Дуусашгүй бодол минь гуниг болох юмаа
Дэврүүхэн сэтгэл дундуурхан заяаг минь
Дурлалын тэнгэр таалаагүй юм боловуу

Дэврүүхэн сэтгэл дундуурхан заяаг минь
Дурлалын тэнгэр таалаагүй юм боловуу

Дэврүүхэн сэтгэл дундуурхан заяаг минь
Дурлалын тэнгэр таалаагүй юм боловуу

See also:

112
112.35
balasevic dok gori nebo nad novim sadom Lyrics
Track06 อย่าพูดเลย Lyrics