Desant Uildverlegdsen hun Lyrics

Desant ft Manduhai - Үйлдвэрлэгдсэн хүн

Дахилт х2
Харалган нөхдүүдээс арга барилаар өөр мөн
Хараал идсэн репийг хийхээр шийдвэрлэгдсэн хүн /Би Десант/
Ханилгаагүй арчаагүй гаруудаас тэргүүн
Хараат бус байдлаар тэр үйлдвэрлэгдсэн хүн /Би Десант/

Десант:
Миний үгийг сонс амилсан тожиг шээс
Элийрсэн би сэтгэгдлээ бичнэ би амьд эс
Click Click Boom -ийн харъяа гэснээс
Миний хүмүүсийг санаж яв Gangsta Service
Hi Fi -д тоосонд даруулж хэвтэнэ СД бүрээс
Мөнгө асгарахыг хүлээнэ хип хоп тэдний түрээс
Реалист дууг мэдэрч эхэлж байна 2 хүүрээс
Жинхэнэ underground -ийг гоьдоно ердөө л 4 зүгээс
Буруу замаар будаа тээсэн тэдний гашуун түүхээс
Жишээ авч суралцаагүй холбоонд буруугүйгээс
Оюуны өмчөө хамгаалуулаад хэдэн төгрөг шүүхээс
Авч чадахгүйгээс хойш хулгайч нэрээ зүүхээс
Репын цоорхой бөглөсөн боссын хэдэн нөхөөс
Мэднэ нөхдүүдийг өөгшүүлнэ эс бөгөөс
Чадвартай хийдэг гаруудыг түлхдэг занг ерөөс
Анхааралд авах ёстой байна УИХ ба төрөөс
Миний хөгжимд савсагнах ёстой мэт өрөөсгөл
Ойлголттой Мөнхийн Репийн 3 хүн гөрөөс
Би ориг гэдэгт итгэдэг тэр нөхрөөс
Алдаагаа бусдаас бус зөвхөн өөрөө өөрөөс

Дахилт х2

Десант:
Ойр зуурын хэллэг бүхий хайрын дуунд бүслүүлнэ
Ийм байхаас татгалзан тоглоомыг би эхлүүлнэ
Хүчирхийлэлийн нөхцөлд зохицон чих нь битүүрнэ
Эхнээсээ зарим нь надад үгээр эдлүүлнэ
Хэмнэлд ниргүүлэн Десант репийг эргүүлнэ
Урсгал сөргүүлэн би бүгдийг тэргүүлнэ
Бусдыг бэргүүлэн тэднийг шороо үмхүүлнэ
Бүгдийг сөхрүүлэн өөрийн боовоо хөхүүлнэ
Тоглоом эхлүүлэн яг обьект руу чиглүүлнэ
Тэд нэр эдлүүлэн надад тав тэглүүлнэ
Хийнэ гэж дэндүүлнэ зарим үед хэтрүүлнэ
Үүнийг мэдрүүлэн бусдын сонорт нэвтрүүлнэ
Оддыг хиртүүлэн тэнгэрээс газарт хэвтүүлнэ
Сэтгэлийг нь сэвтүүлэн байж санал нэгдүүлнэ
Тэднийг мөлхүүлэн бүр доош нь шигдүүлнэ
Хамуудаар дэвсүүлэн хүндлэлийг хэвшүүлнэ

Мандуухай:
Хүнээр нүдүүлэн гэрт нь айлган сүрдүүлнэ
Тэднийг нийлүүлэн моргийн тайланд бүртгүүлнэ
Энэнээс хэрэг үүдэн учраа олохгүй эргүүтнэ

Десант:
Десант би үүнийг чадна репийн тэргүүнтэн
Би Десант Гангста сервисийн судсыг атгагч
Би бол үйлдвэрлэгдсэн хүн
Надаас тусламж бүү хүс

Дахилт х2

See also:

112
112.95
Dissociatives Forever and a Day Lyrics
Патриотични Де е България Lyrics