05.Gantsaaraa ( Intsrumental 05.Gantsaaraa ( Intsrumental Lyrics

Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлий хайрын үг гэгээн чангаараа
Чи зөрүүд зангаараа хайрлы хэмээн дэвэржийнэ
Цонхны цаана зун цаг ирцэн зөөлөн бороо шивэржийнэ
Сэтгэл минь хуучнаараа цасан ширхэг хаялана
Саялана ганцаараа хайрын дуугаа аялана
Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаад л
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаад л
Үдэш болоход гадаа уйдаад хөлөө савлаад
Харьж явна хосууд сэмхэн инээд алдаад тавлаад
Зүрхэнд минь хайрын зүгээс сэм салхи сийгэнэ
Хэн нэгнийг хайрлы гэнэ бас үнсэлций гэнэ
Одоо би гэнэ хэн нэгний утга учир болохсон
Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэржийнэ
Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэржийнэ
Дх Би ганцаараа явъяа
Утасдана гээд би чадаагүй ээ
Би ганцаараа явъяа
Цонх сэвэлзээд бүтээгүй ээ
Би ганцаараа явъяа
Нулимс урсаад чадсангүй ээ
Би ганцаараа явъяа
Сэтгэл уяраад болсонгүй ээ
Цэцэг түүгээд хэн нэгний үсэнд хатгахсан
Бодол дээр шүү гээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан
Би мэднэ чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг
Зүүнээс мандсан наран дээгүүр явсаар баруунд жаргадаг
Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй
Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй
Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсий
Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогший
Гэтэл одоо ганцаараа үйдшийн бүрийд дарагдаад
Шөнөжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайр минь эргээд харчаарай
Салхинд нээсэн хаалга байвал ороод нэг харчаарай
Дх Би ганцаараа явъяа
Утасдана гээд би чадаагүй ээ
Би ганцаараа явъяа
Цонх сэвэлзээд бүтээгүй ээ
Би ганцаараа явъяа
Нулимс урсаад чадсангүй ээ
Би ганцаараа явъяа
Сэтгэл уяраад болсонгүй ээ
Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая аа гэнэ
Зүрхэнд хайрын үгс нь ганцаараа гунигтайгаар хангинана
Зүрх сэтгэл янгинана хайрлы хэмээн цангинана
Тэр над дээр ирнэ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр
Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр
Энэ бороо шивэрсээр нарнаас өмнө учры
Чин сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа хуучры
Ганцаар уйдаж суухаар надаар дүүрэн хайрын үг
Хэлэх үг сэтгэлээсээ хэлий би хайрын зүг
Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлий хайрын үг энэ чангаараа
Дх Би ганцаараа явъяа
Явъя ганцаараа
Би ганцаараа явъяа
Явъя ганцаараа
Би ганцаараа явъяа
Явъя ганцаараа
Би ганцаараа явъяа
Явъя ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэж байна би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Явъя ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэж байна би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлы гэжийнэ зүрх зөрүүд зангаараа

See also:

113
113.78
Squirrel Nut Zippers St. Louis Cemetery Blues Lyrics
Stadio Te lo ricordi Lyrics