Javhlan Zuulun zuulun zambuulin Lyrics

Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдагаа
Уужуу тайван ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдагаа
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Нар үдэлсэн буурал талын
Салхи нь дандаа бүлээн байдагаа
Насан өндөр сайхан ээжий минь
Санаа нь дандаа сүү байдагаа
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдагаа
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдагаа
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

See also:

114
114.105
Ihsan bunga(kerana aku lelaki) Lyrics
Squallor Albachiava Lyrics