Жавхлан Тєєрєг тавилан Lyrics

Торгоны өнгө нь дараад байна
Төрөхийн сайхан бүсгүй еэ чи
Тоглож суугаад жаргамаар байна
Төөрөг тавилан холдоод байна даа
Төөрөг тавилан холдоод байна даа

Хайрын тэнгэртэй залуу насны
Хаагуур нь зөрсөн бүсгүй вэ чи
Хадмын xаяа түшсэн миний
Харцыг яагаад татаад байна даа
Харцыг яагаад татаад байна даа

Нөмрөн нөмрөх миний хайр
Нүцгэн гуниг зүрхэнээ шивнэлээ
Хайрлахын жаргал наддаа өгсөн
Ханьсах заяагүй чамдаа хайртай
Ханьсах заяагүй чамдаа хайртай
Ханьсах заяагүй чамдаа хайртай

See also:

114
114.106
Georges Brassens Méchante Avec De Jolis Seins Lyrics
Marijuanaville Lyrics