By M8HXHACAH Suruuli mini bayartai Lyrics

за дуу нь ГАйз дуулсан байгааа.. үг ньт энэ байна.

Сүүлчийн цас, анхны бороо
Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ
Зургийн цомог, анхны хайр
Зөөлөн үнсэлт чинийх л байсан
Сэтгэлийн гүнд тодхон үлджээ
Анхны хайр минь зүрхийг тогшоод
Үүрдийн дурсамж, үнэнч хайр минь
Чамайг дуулъя

ДX:Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас
Чамтай минь хамт, чамтай минь хамт
Хайрт минь, хайрт минь

Хавар хаврын дурлал дурсамж
Хөнгөхөн гунигаар сэтгэл дүүргээд
Мөнгөн хонхны жингэнэх дуунаар
Холдож боломгүй нулимс урсана
Алс хязгаарт жигүүр дэлгээд
Хүслийн шувуу дүүлэн нислээ
Аяа, оюутан нас, анд найзууд минь
Хамтдаа дуулъя

ДX:Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас
Чамтай минь хамт, чамтай минь хамт

Жил жилээр алслах цаг хугацааг би яалтай
Сэм сэмхэнээр арчиж урсах нулимсыг таа л даа
Дурсамж минь, дурлал минь, дуу минь, хайр минь
Оюутан насны үерхэл амьдралын минь эхлэл юм
Хавар хүсэл мөрөөдөл дурлал дурсамж минь сэргэнэ
Эргээд тэртээх он жилүүдээр дүүлэн ниснэ
Анд нөхдийн итгэл сэтгэл, дурлал хайр, хүсэл бүхнийг дуулъя

ДX:Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас
Чамтай минь хамт, чамтай минь хамт

эндээс дууг нь татаад аваарай.. дашрамд Мөнхнасанд талархаж байна

See also:

115
115.13
11. CRUSH AND BURN Lyrics
artist El Sol Lyrics