Kiwi Genet irsen durlal Lyrics

unjee teneg haha
Тэр зуны өдөр гэнэт тэнгэр бүрхэж
Ширүүн бороо орж билээ
Ногоон гэрэл асахыг хүлээж би гарц дээр
Зогс билээ

Дэргэд минь нилээн яарсан шинжтэй чи шүхэртэй
Ирж зогслоо
Норохгүйн тулд би чиний шүхэр дор орж
Борооноос нуугдлаа

ДХ: Чиний цээжинд наалдан зогсоход
Зүрх минь чанга цохилноо
Гэрэл аль хэдийн солигдоод
Цаг мөч яаруулнаа
Машины цуваа тасралтгүй хөвөрнөө
Зам гарах хүмүүс ар араасаа цуварнаа

Гэрэл солигдохыг хүлээх зуур чи надтай юм
Ярих шиг боллоо
Чиний зөөлөн харцанд уярав бололтой
Би балмагдлаа

Анхны харцаар дурлаж болдог гэж
Уншиж сонсож байснаас биш
Ариун дурлалын сум гэнэт харваж
Ирдгийг би мэдэрлээ

ДХ: Чиний цээжинд наалдан зогсоход
Зүрх минь чанга цохилноо
Гэрэл аль хэдийн солигдоод
Цаг мөч яаруулнаа
Машины цуваа тасралтгүй хөвөрнөө
Зам гарах хүмүүс ар араасаа цуварнаа

Үг, Ая: Долгион

See also:

115
115.99
Amici L'Ultima Bugia Lyrics
謝安琪 神奇女俠的退休生活%a Lyrics