Болд Гэгээн домог Lyrics

Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хамтдаа хайрын домог болъё
Чи минь сонсооч

Энэхэн үгийг чамдаа
Хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг
Зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад
Зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай
Эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм

Дахилт:
Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон
Чамдаа би хайртай

Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивнэх бүрт
Ичингүйрэн намайг тэврээд
Би ч бас гэдэг
Чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хэрнээ, эрхэмсэг чи сахиусан тэнгэр

Дахилт:
Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Биднийг хамт байхад өвлөөр хун чуулна
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсана
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэр биш орчлон дээр хайрандаа жаргая

Дахилт:
Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хоёул хамтдаа
Гэгээн домог болъё

See also:

118
118.112
สรเพชร + น้องนุช 02 - ผัวเมียพอ ๆ กัน Lyrics
פזמון אל תלכי לי Lyrics