Мөнхбат & Үүрцайх Хавар чи бид хоёр Lyrics

Харцанд чинь нялхарсан миний сэтгэл
Хайраар халгилсан миний зүрх
Хайлган урьхан хаврын тэр улирлыг
Дурсдаг шүү би дурсдаг

Дахилт:
Чи бидний ариухан гэгээхэн
Цээжинд минь дурлалын аялгуу
Учралтайхан эгшиглэнэ
Үргэлжид эгшиглэнэ эгшиглэнэ

Харамслыг бидэн хоёрт төрүүлээгүй учраас
Ханилахын заяаг төөрүүлээгүй болохоор
Хайр мэндэлсэн хаврын тэр улирлыг
Зүүдэлдэг шүү би зүүдэлдэг

Дахилт:
Чи бидний ариухан гэгээхэн
Цээжинд минь дурлалын аялгуу
Учралтайхан эгшиглэнэ
Үргэлжид эгшиглэнэ эгшиглэнэ

Өргөлт:
Халуун амиараа цэгнэх итгэл билээ чи
Хайр мөрөөдлийн гэрэлт тэнгэр минь

Дэлгэрсэн бид хоёрын амин улирлаа
Эргэх цагийг алтан үеээ
Эгэлгүй нандин хаврын тэр улирлыг
Үгүйлдэг шүү би үгүйлдэг

Дахилт:
Чи бидний ариухан гэгээхэн
Цээжинд минь дурлалын аялгуу
Учралтайхан эгшиглэнэ
Үргэлжид эгшиглэнэ эгшиглэнэ

Өргөлт:Халуун амиараа цэгнэх итгэл билээ чи
Хайр мөрөөдлийн гэрэлт тэнгэр минь

See also:

118
118.112
Wish you Were Here-Nightwish Lyrics
System of a Dawn When Angels Deserve To Die Lyrics