Bold Chin hair mini Lyrics

Наран жаргахдаа дулаахан илчээ нуун алга болдог
тэгхэд бүлээн нуусан тэр илчийг
Бороо хааяа хүсээгүй өдөр ихээр дусалдаг
гэхдээ дуртай
Зөөлөн тэр бороонд

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүйээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнээ

Уудам хөх тэнгэр
хязгааргүй бас үзэсгэлэнтэй
тиймээ чамайг юутай ч зүйрлэшгүй ээ
Одод гэрэлтээд
шөнийн тэнгэрийг чимдэгийн адилаар
Өөрийгөө би чамгүйгээр төсөөлөшгүй ээ

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүйээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнээ

Тэсгэл алдан
гараас чинь зөөлөн атгалаа
би ниснээ
Жаргаж төгсдөг хайрын түүх хоёул больёоо
Chin hairaa

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүйээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнээ

See also:

118
118.113
余宪忠 爱情带来的改变 Lyrics
איציק קלה ספרי לי Lyrics