Artist Camerton - Salhind shivnesen ug Lyrics

Сөгдөн хэлсэн үгийг минь чи минь сонсоо юу
Хайрын үгийг минь чи минь ойлгоо юу хонгор минь

Өвдөг сөгдөн чиний өмнө
Чамайг ширтэн хайр гуйж
Хүрэшгүй хол уруулыг чинь
Хүсэн байж би сөгдье
Сарны гэрэлд чиний өмнө
Сайхан чамаасаа амьдрал гуйж
Зүүд амьлуулж чамтайгаа
Зүрхнийхээ угаас хайрлая

Дх:
Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Чи минь ойлгоо юу
Хайрын үгийг чамд минь
Хайж очин хэлээ юу хонгор минь

Цэцэг шиг чиний өмнө
Сэмрэн ганцхан жаргал гуйж
Хязгааргүй мөрөөдлийн зүг
Хамтдаа хөтлөлцөн очоод
Навчис шиг чиний өмнө
Хатаж унасан ч хүлээх гэж
Мөрөн дээр чинь би унаж
Мөнхөд чамайгаа хайрлая

Дх:
Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Чи минь ойлгоо юу
Хайрын үгийг чамд минь
Хайж очин хэлээ юу хонгор минь

Үдшийн тэнгэрийн доор чамд хайртай гэж хэлэхэд
Цэцэгсийн сэргээнэ
Үнэнчээр өнгө гэгээн бүхнээ чамд зориулахыг минь чи зөвшөөрөөч
Хайртай гэдгийг чи минь ойлгооч

Дх:
Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Чи минь ойлгоо юу
Хайрын үгийг чамд минь
Хайж очин хэлээ юу хонгор минь

See also:

120
120.103
Elliott Yamen Waiting for you Lyrics
non servium El Dinero-Non Servium Lyrics