Sarantuya 09 Lyrics

Сараа
Мэдэх үү
Хүний нүднээс нууцхан бодоод
Хүлээсээр болзоонд чи яаран ирдгээ мэдэх үү
Хүсэл даллан би болсон мөрөөдлийн ертөнцөд
Хууртаж дассаныг мэдэх үү

Хичнээн жаргалын тухай
Эндүү хүсэлд хууртаад
Эрлийн үзүүрт мухардахын дэндүүг мэдэх үү
Энэрэл шаналалын хорвоод хүмүүний заяаг
Элбэж хоюулаа түшээд
Хайраа дээдэлдгийг мэдэх үү

Эрмэг дассан амьдралын дунд
Идэрхэг насандаа хэрсүүжсэн ухаан чинь
Элбэрэл хайрын нандин үгийг хэлэхэд эрхгүй уярааж
Итгэл өгснөө мэдэх үү

Хичнээн жаргалын тухай
Эндүү хүсэлд хууртаад
Эрлийн үзүүрт мухардахын дэндүүг мэдэх үү
Энэрэл шаналалын хорвоод хүмүүний заяаг
Элбэж хоюулаа түшээд
Хайраа дээдэлдгийг мэдэх үү

See also:

120
120.108
李卓庭 失眠幻想曲 Lyrics
Pasty Cline I've Got Your Picture Lyrics