[www.MBE.mn] Bx - Iim negen durlal kinonii duu 2.mp3 Lyrics

Ая : Л.Тайванбат
Үг : BX
Хамтлаг : BX
Дууны нэр: Ийм нэгэн дурлал - 2 (Ost)

Итгээрэй, сайхан амьдрал бүтээнэ гээд
Хөөрхөн чамдаа өгсөн амлалт минь
Биелэх цаг заавал ирнэ ээ хонгор минь
Наддаа л өгсөн итгэл чинь бүх зүйлийг давах хүч өгдөг шүү

Дахилт:
Зүрх зүрхээ олсон энэ хайр
Орчлонгийн хязгаараас ч тэмүүлнэ ээ
Бие биенээ хайрласан ариун хайр
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ ээ

Итгээрэй, амьдрах жаргалын үнэ цэнэ нь
Зөвхөн хайранд л байдаг юм шүү
Тийм ээ энхрий чамдаа дэндүү тунин эрхлэхдээ
Уяхан хорвоогийн бүх гайхамшгийг би мэдсэн олж мэдсэн

Дахилт:
Зүрх зүрхээ олсон энэ хайр
Орчлонгийн хязгаараас ч тэмүүлнэ ээ
Бие биенээ хайрласан ариун хайр
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ ээ

Нарны гэрэл хүн болгонд адилхан тусдаг шиг
Аз жаргалыг бид бүгдээрээ олноо хайрт минь

Дахилт:
(Зүрх зүрхээ олсон энэ хайр)2 минь
Орчлонгийн хязгаараас ч тэмүүлнэ ээ
Бие биенээ хайрласан (ариун хайр минь)2
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ, Итгээрэй
Бидний өмнөх замыг гэрэлтүүлнэ ээ.

See also:

121
121.35
Operation Ivy 07 - Operation Ivy - Unity Lyrics
Kikiriri Boys Te Tama O Te Fenua Lyrics