Лхагвасүрэн Сар шиг хол нутаг Lyrics

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан Монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ

Нүд тайлах гэж нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
Халуун хүйтнийг ажралгүй гүйсэн юм
Харин хүмүүс наанаа инээж цаанаа хүйтэн

Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил гололгүй хийсэн юм
Зоосны нүхээр хорвоог хараагүй
Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсэн юм

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан Монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ

Агуу түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна
Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Хэн ч албадаагүй би өөрөө л явсан юм
Хэрсүү ухаандаа нутгаа бодсон юм
Ийм л амьдрал үзэх гэж тэмүүлсэн юм
Эргэж очоод нутагтаа үүрд амьдарна...

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан Монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ

Агуу түүхтэй нутгаа би
Алсын газраас санаж л сууна
Ард үлдсэн амьдралаа би
Амин зүрхэндээ тээж явна
Дээд тэнгэрээс заяат нутгаа
Дэлхийн цээжинд гэж бодож л сууна
Тэнд үлдсэн амьдралаа би
Тээж явна сэтгэлдээ

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан Монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зон Монголынхоо зоригыг дуулахгүй гээд яах вэ

See also:

122
122.99
Bossa Blossom 06-L.O.V.E (แคล) Lyrics
Bossa Blossom 01-นิยามรัก (บัวชมพู & แคล) Lyrics