Guys666 Emzeghen hair Lyrics

Ая: А.Төгсбаяр Үг: А. Төгсбаяр
Би би хүлээнэ
Бороон дуслуудад урсаж хүлээнэ
Би би хүлээнэ
Бүлээн салхинд гандаж хүлээнэ
Алсин их харгуйгаас даллах
Андийн үнэнч сэтгэлээ уудлая
Аз жаргалиг чамдаа ерөөж
Чамайг дагах сүүдэр чин болъё
Дх:
Зүсэр бороо шаагисан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрхэд чинь
Сэтгэл эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ л харуусна
Эрхэс тэнгэрийн од мичдээс орхиод одсон хорвоо дэлхийд Алдрай чамайг хайрлах зүрхээр ариун чиний зүүдэнд очъё Хамтдаа байсан сайхан дурсамж санаж байна уу надаас асуу
Салж хагацахгүй сэтгэл өвөрлөсөн сайхан чиний зүүдэнд очъё
Сэтгэл сэргээх хэдхэн үг чин зөвхөн надад жаргал бэлэглэж
Хосгүй сайхан харцанд мансуурч хайрин сэтгэл дүрэлзэн асахад
Эргэх хорвоо жамаар хөврөн ирээдүйн амьдралд сайхан санаж
Эргээд ирэх хайраа дурсаж эгнэгт салшгүй нөхрөө хүлээнэ.
Дх:
Зүсэр бороо шаагисан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрхэд чинь
Сэтгэл эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ л харуусна

Хүчлэн хөөсрөх тэнгис мэт хүчит амьдралийн шуурганд Хүсэл бодлоо боогдуулж харамсан суух гунигтай
Цэвэрхэн чиний дүр чинь цээжний уйтгар сэдрээж
Хамаг амьдралд ээлжилсээр зэрэглээ болон бүдгэрнэ
Хүсэл гүйцээж хэн нэгэн нь буцаад чамд түрүх юм гэж Надад дутсан хайр дурлалаа найз нь мөнхийн цэцэг адил Үнэнч харинийн голомтийг сэргээж үүрд найз минь бадрааж яв
Дх:
Зүсэр бороо шаагисан тэр үдэш
Зөөлөн үнсээд ичингүйрхэд чинь
Сэтгэл эмзэгхэн догдлоод
Эр хүн зүрхэндээ л харуусна
Алсын харгуйгаас даллах
Андын үнэнч сэтгэлээ уудлая
Аз жаргалыг чамдаа ерөөж
Чамайг дагах сүүдэр чинь болъё

See also:

124
124.40
Modern Talking Ready for the victory [alternative radio version] Lyrics
Claude Nougaro Plume d'Ange Lyrics