Bold Nud Chin Hair Haruulna Lyrics

Чиний надад хэлсэн үгний хоолойны дуу
Миний сонсох дуртай хамгийн гоёо аялгуу
Чи намайг хайрлан үнсэх нь надад диваажингийн хэсэг

Чиний үл мартагдах царай
Чиний инээсэн яриа чинь
Миний хүсэл мөрөөдлийн тольт
Чи миний зүүдний бодол
Зөөлөн амьсгал чимээгүй нойрсох чинь
Зүрх сэтгэл минь чамайг хайрлах дуу нэмнэ
Yзэсгэлэн гоо чинь үзэсгэлэнт байгаль мэт
Yнсэлтийг чинь үгээр тайлбарлаж чадахгүй

ДХ: Хос далавчаараа дэвэн дэвсээр
Чамтайгаа би сарлуу ниснэ
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд
Тэнгэрээс цэцгээр бороо оруулна сонсооч хайрт минь

Чи миний амьдрах хүсэл
Аз жаргалын минь хүсэл
Нүд чинь хайр харуулна
Надад чамд хайртайг сануулна
Чи урьд өмнө энэ үгийг зуун удаа сонссон нь лавтай
Гэвч миний нүдрүү харан сонсооч
Би чамд хайртай,би чамд хайртай

ДХ:

Чи наддаа байгаа болохоор
Тэнгэрээс би од гуйхгүй
Чи минь наддаа байгаа болохоор
Тэнгисээс би сувд гуйхгүй

Амьдралдаа бүтээж болох хамгийн үнэтэй бэлэг болохоор
Олж болох хамгийн ховор эрдэнэ учраас
Бурханаас надад өгсөн хамгийн том бэлэг учраас
Бусдаас би юу ч гуйхгүй
Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамаагүй, чи гараад ир
Миний сэтгэл чамайг төөнөнө, дулаан чамайг дааруулахгүй
Одод түгээн мишээвэл хайрын үгээ
Тэргэл саран тэртээгээс бид замыг гэрэлтүүлнэ

ДХ:

Чи миний амьдрах хүсэл
Аз жаргалын минь хүсэл
Нүд чинь хайр харуулна

See also:

125
125.22
飛輪海[原創香港主流論壇][hkspop.980x.com] 不會愛 Lyrics
Brittany Underwood and Jason Tam You're The Freak Lyrics