www.MBE.mn Ergen dursahad - Tal nutag Lyrics

Ангирмаа
Тал нутаг

Хөвсгөр цагаан цас нь хаялан орж
Хөндий тал нь цайран цэлийнэ
Хөдөө нутгийн хөгшнийгөө санан
Хөгжим болсоор сэтгэл хөдөлнө

Цасан хөнжлөөр хучигдсан
Цэлгэр тал дургүйхэн эвшээж
Ногоон дээлэнд цагаан бүс ороон
Намираа салхитай ёсоор золгоно

ДХ: Нутгийн агаар сайхан үнэртэнэ
Хуурын уянга айргийг санагдуулна
Улиас бургас нахиагаа үгүйлж
Унжлага уран чимэгийг мөрөөднө

Хөлдөж хаагдсан горхи эгшиглэн
Хөрст дэлхий найртай нойрсон
Холдож хагацсан чамайгаа хүсэн
Хөлийн газраас захиа илгээн сууна

ДХ: Нутгийн агаар сайхан үнэртэнэ
Хуурын уянга айргийг санагдуулна
Улиас бургас нахиагаа үгүйлж
Унжлага уран чимэгийг мөрөөднө

Үг,Ая: Ангирмаа

See also:

125
125.24
Peter Maffay & Cartel Maffay'La Cartel Lyrics
Offlaga Disco Pax 02 enver Lyrics