Сэрчмаа Надад итгээч хайрт минь Lyrics

Сэрчмаа
Надад итгээч хайрт минь

ДХ: Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Санан санан зүүдлэвч чамдаа очимгүй
Салгуун холоос сэтгэл минь яардаг ч
Санааны минь зоргоор чи минь дэргэд байгаагүй
Салхины үзүүрт чимээ үгүй

Бодон бодон хайрлавч уулзаж чадаагүй
Барааны холоос сэтгэл минь яарна
Болор шиг сэтгэлээр чамайгаа би хайрладаг ч
Борхон зүрх чинь хүнийх юм уу

ДХ: Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Хүсэн хүсэн хүлээвч хүрээд ирээгүй
Хорьж боломгүй сэтгэлээ нээгээд
Хайрлахын дээдээр чамайгаа би хайрладаг ч
Халуун зүрх чинь хүнийх юм уу

ДХ: Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ

Санааны зоргоор дэргэд байгаагүй
Салхины үзүүрт чимээ нь үгүй
Чамд дурласан минийх шиг хайрыг
Чи хэзээ ч олж чадахгүй ээ

ДХ: Надад итгээч хайрт минь
Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ *2
Сэвгүй хайртай билээ

See also:

125
125.25
Culcha Angela Schwanger Lyrics
Lady Pank Pani moich snów Lyrics