Batsaikhan , Erdenetungalag Hanisahiin jargal ( Tsetserleg , Gavaasuren ) Lyrics

Батсайхан & Эрдэнэтунгалаг
Ханьсахын жаргал

Өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү, хань минь
Гуниг саринаах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү, хань минь ээ

Гуниг саринаах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа
Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү, хань минь ээ

Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнд бишрээд
Цэрвэж уулзсан учралаа хоромхон ч мартахгүй ээ, хань минь
Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд
Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй хань минь ээ

Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд
Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй ээ, хань минь ээ

Ханьсахын ерөөл заяасан чинийхээ түшгээр
Ханийн тэнгэрт бадамлах зул шиг асдаг шүү хань минь
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханьлахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ
Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа
Зүсээ гундтал ханьлахдаа чамаасаа уйдахгүй ээ, хань минь ээ

See also:

125
125.25
kawabe chieco Ouran High School Host Club - Sakura Kiss e Lyrics
Ambrosia Biggest Part of Me (1980) Lyrics