A-Capella Учрал Lyrics

Хайрт минь тэр өдрийг би дурсан бодож байна
Тэгэхэд чи минь зөөлөн илбэх салхинд
Найган бүжих цэцэгсийн дунд
Дур булаам хөөрхөн инээмсэглэн
Хайр гэрэлтсэн сайхан харцаараа
Намайг ширтэн зогсож байж билээ

Зөөлөн салхин үлээн намуухан дөлгөөн үдшээр
Зугаалж алхах хүмүүс зөрөөд
Нэгэн сайхан бүсгүйг надруу харахыг зүрх минь мэдэрлээ
Хүсэл татсан харцаар намайг ширтлээ
Ийм сайхан нүдийг би ийм л сайхан харцыг би
Хэзээ ч өмнө нь харж байсангүй
Хайрлан дурлан учраагүй ээ
Сэтгэл татам чинийхээ тэр л
Сайхан харцанд чинь уусъя

Ялдам энхрийхэн ширтэх
Танхил хонгорхон бүсгүйд
Дурлан догдлон зүрх минь цохилоод
Чамд би дурлажээ
Чиний гараас хөтлөн явахад дэндүү гайхалтай
Хайр булаам хөөрхөн харц нь гэрэлтэнэ
Үнсэн хайрлан энхрийлмээр
Хайрлан тэврэн эрхлүүлмээр
Чамдаа би чинь дурлан хайлан
Уяран догдлон хүсэн тэмүүлнээ
Дэндүү сайхан чамдаа
Үүрдийн хайраа зориулая хайраа

Надад ганцхан чамайг хайрлах оргилсон их хайр байна
Надаас хором холдвол би сананаа
Хөөрхөн нүдээрээ инээж үргэлж чинь минь дэргэд байгаач хамтдаа

Хайрлан дурлах зүрхнээс эгшиглэх яруу дуунд минь
Хонгор чи минь наадан бүжнээ
Чиний сайхныг бишрэх зүрх минь зөвхөн хайраар цохилноо
Дур булаам чи минь хөөрхөн инээ
Хосгүй нандин цэцэг минь
Халуун ялдам хонгор минь
Чамдаа би чинь дурлал хайраа сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулнаа
Дэндүү сайхан чамдаа мөнхийн хайраа зориуланаа хайраа

Надад ганцхан чамайг хайрлах оргилсон их хайр байна
Надаас хором холдвол би сананаа
Хөөрхөн нүдээрээ инээж үргэлж чинь дэргэд байгаач хамтдаа

Хайрлан дурлах зүрхнээс эгшиглэх яруу дуунд минь
Хонгор чи минь наадан бүжнээ

See also:

125
125.65
Boris Novkovic Obecajem Lyrics
Juan Velez- Todo Sigue Igua Lyrics