Оюунтүлхүүр, Хаянхярваа Зүүдний учрал Lyrics

Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
"Хайртай шүү" гээд уруул дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л áè чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь
Намайг ширтэн уяраагаад
"Дурласан шүү" гээд нүдэн дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсэглэсэн дүрийг
Сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг
Тэсэн ядан хүлээх юм.

See also:

17
17.57
光良 & 江美琪 对你有感觉 Lyrics
Muddy Waters Rollin' Stone Lyrics