westbam-88810629 westbam-88810629 Lyrics

Сэтгэл буруугүй Erdenetulga2004@yahoo.com

Бороонд норсон цэцэг минь бодолд дарагдсан сэтгэл минь
Болоогүй хайрыг үгүйлж болзоогүй охиныг хүлээнэ
Сэтгэл минь буруугүй
Бороонд норсон цэцэг минь бодолд дарагдсан сэтгэл минь
Болоогүй хайрыг үгүйлж болзоогүй хөвгүүнийг хүлээнэ
Сэтгэл минь буруугүй
Хараад хараад ханашгүй хайрт охин чамдаа би чинь Хайрлаж дурлаж бичсэн дуу минь энэ байсан юм даа
Ариун хайрын дуу мөртөөр хайрын захиа урсанаа
Санаж байна уу хайрт минь
Борхон зүрхээ дараад бороонд товшиноо
Надаас салан одоод наддаа ирсэн
Сайхан чамайгаа чанга тэврээд хамтдаа зугаалах сайхан

Буцах шувуудын араас гуниг тээн үлдмээргүй байна
Будрах цасанд дарагдан өнчин хоцормооргүй байна
Доголон нулимстай нүдэндээ уйтгар шингээмээргүй байна
дасаж хайрласан зүрхээ сэвтээмээргүй байна хайрт минь

Шүүдрийн мөнгөн дуслууд дуслан урсан урссаар
Амьдралын хар барааныг баргуйг давсаар
Ер бусын амьдралд орсоор норсоор бүхнийг бодсооор

Бүх зүйлийг аваад одсон гашуун бүхнийг бодоод суусан уусан нуусаар
Чамаасаа хайраа нуусаар би чамдаа хайртайгаа нуусан
Чи миний хайрын нүдэндээ гайгүй дажгүй гэрэлтэй
Би алдсан гэхдээ чамдаа чамдаа би сэтгэлтэй

Энэ хайраа дахиж гээхгүй үүндээ би итгэлтэй
уучилж эндээс би дуулья Хайраа би итгэлтэй

Үүр гийсэн чиний төрх зүрхэнд шивнэсэн чиний үг
Нүцгэн сэтгэлийг хувцаслаад зүггүй зүрхийг минь булиглуулнаа
Сэтгэл минь буруугүй

Хайрын тухай чамдаа дуулья би чамдаа дуулья би
Сэтгэлдээ буулгая би намайг хайрлаад чи
Сарны туяанд ганцаар зогсох чамайг хайрлая гээд
Чамдаа дуулья би хонгор чамдаа хайртай чамдаа

чи миний хайрын нүдэндээ гайгүй дажгүй гэрэлтэй
Би алдсан гэхдээ чамдаа чамдаа би сэтгэлтэй
Энэ хайраа дахиж гээхгүй, үүндээ би итгэлтэй
Уучилж эндээс би дуулья, хайртай гэдэгтэй итгэлтэй

Би чамаас нүдээ холдуулж чадахгүй нь уучлаарай
Би чамайг хайрлах сэтгэлээ буруутгахгүй уучлаарай
Чамайг хайрлах зүрх ганцаар өнчирсөн ч
Чамд хайртай хэвээр энэ насаа элээнэ
Сэтгэл минь буруугүй
Мэдээж би чамд хайртай бүсгүй минь Хайраа над уруу шидээч
Чинийхээ хайрыг хүсэж байна хайрт минь хайртай гэдгээ хэлээч
Чинийхээ хацрыг зөөлөн үнсээд орноосоо би сэрж байна
Холын холоос хайрт чи минь бүхнээ орхиод ирж байна
Бороонд норсон цэцэг минь бодолд дарагдсан сэтгэл минь
Болоогүй хайрыг үгүйлж болзоогүй хөвгүүнийг хүлээнээ
Сэтгэл минь буруугүй

See also:

19
19.82
Michel Sardou 40 ans Lyrics
Nicu Alifantis Balada blondelor iubiri Lyrics