003Javkhlan Amidral Lyrics

Хүү нь ээждээ эрхэлсэн
Хүсээд ирэхгүй тавилан минь
Хүний дайтай явахсан гээд
Хүлгийн жолоогоо татсангүй

Дахилт: Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Үнэнтэй худалтай
Орчлонг үгүйлэх юм

Дуулимаас олдсон тавилан минь
Дуулаад уяраад ухаажсан
Дундуур жаргалыг дүүргэх гээд
Дуулж л яваа заяа минь

Дахилт: Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Хатуутай зєєлєнтэй
Хорвоог аргадах юм

Наран дэлхийг гийгүүлсэн
Намайг тойрсон амьдрал минь
Насан залуухан мєрєєдєлд минь
Жигүүр нэмсэн амьдрал минь

Дахилт: Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Алдаатай оноотой
Амьдралын зам минь дээ

Алдаатай оноотой
Амьдрал минь хєвєрсєєр

See also:

21
21.83
Colony 5 Fix Lyrics
John Lennon Instant Karma (We All Shine On) Lyrics