Kiwi Ulaan daashinz Lyrics

Улаан даашинз - киви

Даашинзны минь дэгжин хормойг салхинаас өөр хэнч сөхөхгүй
Давилуун зантай бүсгүй намайг сарнаас өөр хэн ч үнсэхгүй
Би ширүүн орох бороо бишгүй олон залуусыг
Тас шилбүүрдсэн аадар
Би цэв хүйтэн өвлийн цас

Дахилт:
Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэнч төөнөөгүй

Омголон зантай бүсгүй намайг
Найргаас өөр юу ч согтоохгүй
Би хөлчүү цэнхэр дарс боловч
Болор хундганд сөнгүүлсэн

Хайр асаасан цэнхэр дөл би
Хатуу цэнхэр охь
Болор нүдийг чинь согтоосон
Галзуу улаан дарс

Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй

Би өргөс дүүрэн цэцэг
Билгүүн танхил залуусыг
өвтгөж хатгасан сарнай
Би өндөрт дүүлэх шувуу
бэтгэрч унасан харцыг
өөртөө шингээсэн хур
Би улаан даашинзтай давилуун бүсгүй

See also:

23
23.108
Lisa Ono Salade De Fruits Lyrics
DJ Sammy Fly On The Wings Of Love Lyrics