Take Off Tsasan Deer Lyrics

Чиний эзгүй шөнийн бүүдгэр саран доор
Нулимс адил будрах анхны цасан ширхэг
Чиний ирсэн өвлийн дурсамж бүхний цаана
Нууц адил хаялах чимээгүй цасан /санаж байна/

Цасан дээр чиний нэрийг бичлээ /Цасан дээр чиний нэрийг бичлээ/
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээ ч хайлахгүй ээ

Чамайг гомдоосон үдшийн бүүдгэр саран доор
Чамайг тэвэрсэн өвлийн тэр уучлал
Аргадах адил малгайлах зөөлөн цасан
Зэмлэл адил санагдах цагаахан цасан

Цасан дээр чиний нэрийг бичлээ /Цасан дээр чиний нэрийг бичлээ/
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээч хайлахгүй ээ

Тиймээ чамайгаа маш их санаж байна, чамдаа би очиж явна, хүлээгээрэй хайрт минь хайрт минь хайрт минь
Чамтай тоссон шинэ жилийн баяр гайхамшигт шөнө
Чамаас уянгалах хайрын шивнээ бидэнд шингэж
Чамин гэрлээр анивчих хотын тэр гудамж

Зул сарын дараа чамтайгаа асаад
Цасан дээр чиний нэрийг бичлээ /Цасан дээр чиний нэрийг бичлээ/
Цасан дээр миний нэрийг бичээч
Халуун нар хичнээн төөнөвч
Хайрын цас минь хэзээч хайлахгүй ээ
/edited/

See also:

24
24.80
FRANK ZAPPA WHAT EVER HAPPENED TO ALL THE FUN IN THE WORLD Lyrics
Gay Against You Gay Unicorn Lyrics