Болд Наддаа битгий туниарай Lyrics

Аньсага минь хааяа нойтон байлаа ч уруулаас минь мишээл үргэлж хэзээ ч холдохгүй
Усан бороотой тэнгэрийн уудам гүнээс наран нуугдан байдаг юм шүү
Даарахгүй ээ хүйтэн бороо орсон тэр шөнөөр
Дахиад ирэх дурлал хүртэл
Сэтгэл нахиалж байгаа шүү наддаа битгий туниарай

Хонгор минь гэхдээ би энэ хайрийнхаа илчинд халууцаад байна
Хорвоо эргэж байгааг мартаад хослох зүрхээ жигүүр болгон тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ
Тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ

Хайрийн тоглоом чамд хатуу байвал хагацал бас ойрхон байдагийг үргэлж санаарай
Чиний л төлөө гэж цохилох зүрх сэтгэл дотор минь нуугдаж буйг одоо чи санаарай
Тэмуулэн хийсэж байгаа салхин дундаас тэнгэрийн уудам чөлөөг хүртэл чиний орон зай байгаа шүү битгий гуниарай

Хонгор минь гэхдээ би энэ хайрийнхаа илчинд халууцаад байна
Хорвоо эргэж байгааг мартаад хослох зүрхээ жигүүр болгон тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ
Тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ

Хонгор минь гэхдээ би энэ хайрийнхаа илчинд халууцаад байна
Хорвоо эргэж байгааг мартаад хослох зүрхээ жигүүр болгон тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ
Тэнгэрийн шувуудтай хамт би ниснээ

Наддаа битгий туниарай

Written by Baki
Edited by BoJa

See also:

24
24.114
MC SNIPER BK Love Lyrics
Kyau vs Albert Are You Fine (PulsRadio ID) Lyrics