Niciton Busgui Lyrics

Янзган алаг нүдэнд чин
Сүүдэр гуниг татаад
Яаруу уяхан хоолойнд чин
Уянга хаашаа одоо вэ

Нуман зөөлөн сормууст чин
Нулимс сувдран гялтааж
Жаахан хоёр хацарт чин
Жавар яагаад хургаа вэ

Жаахан хоёр хацарт чин
Жавар яагаад хургаа вэ

Ай бүсгүй минь ай бүсгүй минь

Алтан сондор нулимсыг чин
Аргадан арчин хайрлаяа
Мөнгөн цастай шөнийн
Хөнгөн гунигаа хуваалцаач

Зовхин доороо нуусан
Зовлон жаргалаа яриачдээ

Ай бүсгүй ай бүсгүй
Зовлон жаргалаа яриач бүсгүй минь

Өвлийн улирлын хаанаас ч гэсэн
Олж очоод
Өнгө ялдам цэцгүүдийг
Өвөр дээр чин асгах юмсан
Өнгө ялдам цэцгүүдийг
Өвөр дээр чин асгах юмсан

Ай бүсгүй минь
Ай бүсгүй минь

Алтан сондор нулимсыг чин
Аргадан арчин хайрлаяа
Мөнгөн цастай шөнийн
Хөнгөн гунигаа хуваалцаач

Зовхин доороо нуусан
Зовлон жаргалаа яриачдээ

Ай бүсгүй ай бүсгүй
Зовлон жаргалаа яриач бүсгүй минь

Ай бүсгүй минь
Ай бүсгүй минь

Алтан сондор нулимсыг чин
Аргадан арчин хайрлаяа
Мөнгөн цастай шөнийн
Хөнгөн гунигаа хуваалцаач

Зовхин доороо нуусан
Зовлон жаргалаа яриачдээ

Ай бүсгүй ай бүсгүй
Зовлон жаргалаа яриач бүсгүй минь

Ай бүсгүй минь
Ай бүсгүй минь

Алтан сондор нулимсыг чин
Аргадан арчин хайрлаяа
Мөнгөн цастай шөнийн
Хөнгөн гунигаа хуваалцаач

Зовхин доороо нуусан
Зовлон жаргалаа яриачдээ

Ай бүсгүй ай бүсгүй
Зовлон жаргалаа яриач бүсгүй минь

Дууны үгийг нийтэлсэн: Н.Тулга

See also:

28
28.108
EL CHILI CHOCOLATE ((WWW.INTERCAMBIOCUMBIERO.COM.AR)) Lyrics
La carioca Lyrics