Fire Oilgooch Lyrics

Үг О.Түвшиндэмбэрэл Ая Эрка

Ойлгооч

Бусдад би дурлачихаад байна амраг минь
Бурууг өрсөж надаас битгий хайгаач
Хагацах гэж яарсан сэтгэлээ дагаад би
Халуун янагийн болзоонд чамайгаа орхиод гарлаа

Дулаан харцаараа чи намайг одоо битгий төөнөөч
Дурласан зүрхнээсээ би урваж суумааргүй байна
Ханийн сэтгэлээр чи надад одоо битгий хандаач
Харууслын үгээр би чамайгаа үлдээмээргүй байна

Мансуурч би дурлачихаад байна амраг минь
Маргаашаас өрсөж намайг битгий зөвтгөөч
Сарних гэж яарсан сэтгэлээ дагаад би
Сондгой дурлалын болзоонд чамайгаа орхиод гарлаа

Зөөлөн харцаараа чи намайг одоо битгий төөнөөч
Зүрх сэтгэлээсээ би урваж холдмооргүй байна
Ханийн дүрээрээ чи намайг одоо битгий хуураач
Хатуухан үгээр би чамайгаа үлдээмээргүй байна

See also:

31
31.25
Lo-Ball Uncomplicated Lyrics
Nicky Jam Ft. Daddy Yankee Donde estan las gatas Lyrics