Haynaa & Nomin Bodol Lyrics

Жавар хургаагүй хайрын хөнжил дөө
Жаргал хундгалсан халуухан учралаа
Дагжиж бээрсэн өнчин зүрхээ
Дурлаж гэсгээсэн ялгуухан уянгаа
Будралын салхиндаа доор дэмий л ятгаж
Гунигийн тоосонд булмааргүй байна

Амьдралдаа хайртай гэнэхэн чамайгаа
Агь халуун сэтгэлдээ үлдээе дээ
Янагийн сондор шүүдэрлэсэн биеэ
Ялдам уруулаар элбүүлсэн учралаа
Хөрч даарсан өнчин зүрхээ
Дурлалд шархалсан гэгээн хайраа

ДХ: Сэтгэлийн гүнээс санаа алдаан
Сэмэрлийн гунигаар булмааргүй байна
Чамдаа хайртайгаа өөрөөсөө нууж
Чин зүрхнийхээ гүнд үлдээе дээ

Надад хайртайгаа өөрөөсөө битгий нуу
Хаврын бороонд хамт норсоноо санаач
Чамд хайртай сэтгэл минь хэвээрээ
Чанга тэврэн үнсмээр санагднаа

ДХ:

Амьдрал нэхээгүй хайрын үлгэр гээд
Төгсгөл мөртганасан гэнэхэн уяралаа
Эргэж тэмүүлсэн ижил сэтгэлээ
Тэвчиж хагацуулсан хатуухан гунигаа
Хаврын бороонд би нэг норгож
Навчсын дунд үлдээмээргүй байна

See also:

31
31.51
Die Klassiker Blau und Weiss Lyrics
Ark I Bleed Lyrics