Jargalsaihan & Ariunaa "Neg l Uuchiliya" jujigiin duu Lyrics

Өр зvрхний шивнэшгvй хайраа чи
Өөр хэнд ч биш наддаа л өгсөн болохоор
Буруу бvхнийг чинь би хайраараа аргадан уучилъя
Буцаад надруугаа эгцлэн хараач
Өрөөлийн өвөрт өнгөрөөсөн жаргалыг чинь би уучилъя
Vнэн сэтгэлээ наддаа л нээгээч

Цэнгэлд хөлчvvрч жаргалд ташуурч явахад минь
Цээжний гvнд чи надтай байсан
Буруу бvхний сvvдэрт алдaрч явахдаа
Булиглах зvрх чамайг л гэж цохилсон
Чиний харцанд би дальдран суухдаа
Чин хайрыг чинь би олж мэдэрсэн

Булиглах зvрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Бvдэрч явсан өдрvvдийг чинь би уучилъя
Зvрхний хайраа чамдаа зориулъя
Бvлээн зvрхний цохилтын тоогоор би хайрлъя
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя
Оо Оо

Итгэл дvvрэн ариухан хайрыг чинь
Сэтгэлдээ шингээн чамайгаа би мэдэрсэн
Эргэж олдошгvй амьдралын энэхэн аз жаргалдаа
Элээж туулах он жилvvдийг амлъя
Хаанаас ч оломгvй амьдралын энэхэн аз жаргалдаа
Хамтдаа туулах он жилvvдийг амлъя

Зөв буруу амьдралын энэхэн нугачаан дунд
Нөмөрийг чинь би дандаа vгvйлдэгсэн
Зvйрлэшгvй хайрын чинь vнэнийг би
Зөн совингоороо мэдэрсэн
Хагацашгvй хайрын чинь vнэнийг би
Хайрынхаа хvчээр мэдэрсэн

Булиглах зvрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Зөөлөн хатуу зэмлэл бvхнийг чинь ухаарч
Зvрхний хайраа чамдаа л зориулъя
Бvлээн зvрхний цохилтын тоогоор би хайрлъя
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя

Булиглах зvрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор
Бvлээн зvрхний цохилтын тоогоор би хайрлъя
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя

Булиглах зvрхнийхээ гэгээн хайраа чи
Бурханд ч биш наддаа л өгсөн болохоор

Бvлээн зvрхний цохилтын тоогоор би хайрлъя
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя

Бvлээн зvрхний цохилтын тоогоор би хайрлъя
Сэтгэлийн хайраа чамдаа зориулъя

Оо оо уучилья

See also:

32
32.16
Willem Kardol Plaisir d'amour Lyrics
Sir Douglas Quintet Mendicino Lyrics