flash hairlah husel Lyrics

Хамтлаг: Flash
Дууны нэр: Хайрлах хүсэл

Би хүнийг хэзээ ч гуйж үзээгүй
Үзээгүй бүгдийг гайхуулж, хайрлуулж явсийм чамайг би
Гэхдээ хайрласан зүрхэнд чи байрласан
Таарсан бүхэнд чамайг магтаж гайхуулсан дуулсан
Санах тоолондоо, уулзах болгондоо
Санаагаар болдог бол би чамтайгаа хононо доо
Ондоо хэн нэг нь чамайг бодвол хайрлавал
Дайралдвал чамайг хүсвэл зүгээр би зодно доо
Би хүнд хэзээ ч дурлахгүй гэж бодож байсансан
Бие биеэ олохгүй юм шиг тэгж боддогсон
Гэхдээ олсон, хайранд хэлж байсан үгс хамаагүй
Хайртай болсон болохоос би үүрд ямарч санаагүй
Хоёулаа үргэлж сайхан амьдарна тэ гэж хүүхэд шиг
Хэлж байсан үгс одоо тэндээ үлдэж дээ
Гэм зэмгүй үерхэж байсан үерхэл, өдий зэрэгтээ хүрчээ
Гэрэлгүй байсан сэтгэл одоо хайраар дүүрчээ
Чамайг хайрлах хүсэл минь
Чамаас хайрыг хүсэж байна
Хайрын үг нь ихэдсэн шүлэг энд эхлээд тэнд үүсчээ
Хамаагүй сэтгэлээ илчлэн биесээ жаргааж хайранд хүрчээ

ДАХИЛТ:
Дандаа чамтайгаа хамтдаа баймаар байна Хайрт минь
Äэндүү дассан сэтгэл минь чамруу тэмүүлсээр
Дахин олдохгүй энэ л хайрыг чамаас би чинь хүсэж байна
Дэрэнд шингэсэн үнэрийг чинь би би би чинь санаж байна

Алхаж явсаар амьдралыг бид нэг л мэдэхэд туулдаг
Халхалж харсаар хайраа гэсэн үгийг хэлэхээс ичдэг
Гэнэн зүрх сэтгэл гэж энэ л хайраа чамдаа нээж
Эргэлзэлгүй бусдыг харах харц минь чамаас бусдыг гээж
Чамайг тэр л өдөр тэр нэгэн өдөр хараад
Хамаг мөнгөө чамдаа зараад, хайрлах хүсэлд сэтгэл цадаад
Хоёулаа хамтдаа салхинд гараад
Гараад гараад хоёул даараад
Сайхан байсан санаагаар бид бие биенээ хайрласан
Хайрлаад би хардаад би ганцхан чамдаа дуулаад би
Дурсаад бас дасаад бас хоёр биенээ хүсээд
Хуураагүй тоглоогүй хэзээ ч чамайг гомдоохгүй
Хэлээч чи итгээч чи ганцхан наддаа шивнээч

ДАХИЛТ:

Дандаа чамтайгаа хамтдаа баймаар байна Хайрт минь
Äэндүү дассан сэтгэл минь чамруу тэмүүлсээр
Дахин олдохгүй энэ л хайрыг чамаас би чинь хүсэж байна
Дэрэнд шингэсэн үнэрийг чинь би би би чинь санаж байна

Хайртай гэсэн минь зөвхөн биднийг жаргааж байсан
Хэн нэгэн бидний энэ хайраас илүү сайхан байхгүй
Худлаа биш дулаан улаан уруулаараа намайг удаан үнсээч
Миний хайрын эзэн минь
Би чинь чамайгаа хайрлая
Намайг чи энэ миний хайр гэж хэлээч
Би энэ үгийг чинь санаад
Зүрхэнд хамт байж хайрласаар
Би хайрласаар, хайртай чамтайгаа би хамт байсаар

ДАХИЛТ:
Дандаа чамтайгаа хамтдаа баймаар байна Хайрт минь
Äэндүү дассан сэтгэл минь чамруу тэмүүлсээр
Дахин олдохгүй энэ л хайрыг чамаас би чинь хүсэж байна
Дэрэнд шингэсэн үнэрийг чинь би би би чинь санаж байна

See also:

32
32.76
[www.okesite.com] Wheres The Party Tonight Lyrics
Divino La Vamos A Montar Lyrics