Quiza Хийморийн сан Lyrics

Болжээ Quiza одоо богд мэт цацах гээгүй боорцог
Бодоо Данзан хоёр шиг бошгыг халъя тайзнаа
Урагшаа биш хойшоо уралдаж байгаа бүх одуудад уншъя
Тайзан дээрээс лекц сэдэв нь урлаг онол практик

Нэг тэгээд хап хийж зүйлийн одоо яг хэлсэн
Нэг үг болгон чамайг өөднө татна цуг хийнэ
Хиг ёг даръя хуучин бүхний нуга
Хэдий гашуун ч гэсэн бид зөвхөн хэлнэ үнэнийг
Хөдөө Хот Хөвсгөл Ховд улс орон даяар бүгд
Хөлөө гарөө нэгэн жигд хөдөлгөөрэй намайг дага
Хэн бэ? гэж жиг жуг хийгээд яахав шог
Зүгээр бид №1
Нүүгээд шаг тэгээд мад

Ноён Quiza ирлээ нохой хорь
Ном айлдана
Бүгд гүн нойрноосоо сэр
Сонгуулийн дүн гарлаа
Энэ удаа яллаа
Ноён Quiza 200%-ийн саналаар
АХ, ХУ намууд түүх болон үлдлээ
Мах, сүүний үнэ огцом буурлаа
Түр зуур хийж байгаа зүйлээ орхиод
Өр шир, өвчин зовлонгоо мартаад
Халтуураа хийхдээ Hummer жипэн дотроо
Хаана л бол хаана ноён Quiza-г бүгдсонсоно
Гэр, байр, хашаа байшин, транщейндээ, эх орон, хээр тал эрээн бээжинд хүртэл
Хар Хорин, Нарантуул, түц, лангуунууд,
Ядуу баян дарга цэрэг
Яам сайдууд доргионо
Эмнэлэг сургууль цэцэрлэг
Цэргийн ангиуд жагсана
Эндэж алдсан нөхдүүд Ганц Худаг чагнана

Дахилт х2
Бид Реп дуулж байна
Бүгд сонс
Байраа сууриа хайж байна
Pop, Rock
Залуу хүнийг сонголт
Заавал сонс
Бүх юм чөлөөтэй
Хип Хоп-д нийгэмд нөлөөтэй (за)

Бүгд зэрэг Хөл зэрэг хөдөлж байгаа бөгс зэрэг
Гараа дээшээ савлаад үсэргээрэй хөл дээрээ
Бүгд чимээгээрээ байшинг нураая бүжгээрээ
Охид хөвгүүд хөгшид өрсөлдөг бүжгээрээ
DJ-г дэмжээрэй сүжгээрээ
Гагнасан гинжийг таслаарай хүчээрээ
Үелзүүр бас чичиргээ, үндэсний бас үсэргээ
Казак, Буриад, Өвөрмонгол, Тува, холимог хамаагүй ээ
Хайр сэтгэл, ах зах, ёс жаяг, Будда
Мөнгө төгрөг, ажил хэрэг, үр хүүхдээ мартаад
Галзуу оргиоё газар доргиоё
Ганцхан орой зуу татаад чангалья зоригоо
Дөнгөж төрсөн хүүхдүүд орон дотроо
Алдаж эндсэн нөхдүүд торон дотроо
Сонгогдсон 76 ордон дотроо
Бэлчээр дээр хээр малчид бүгд доргино
Би хаана байна мэдээлэлийн сувгаар
Орон даяар хүүхдүүд намайг ирэх сургаар
Сонин бүхэн чимэглэнэ зөвхөн миний зургаар
Охидууд хүзүүнээс татна уургаар

Дахилт x2

Үйлдвэр комбинатын жирийн нэгэн жаал
Үгээ эхэлж үзэл бодлоо илэрхийлье эрхэм таньд
Хэт нутаг, хэрэг зоригоо танилцуулъя
Хэт богино долгионоор
Хэнгэрэгийг чинь цоолъё

Хэн нь хэнийг будаа болгож байгаа нь сонин биш
Шүүж байгаа хүн нь эцсийн эцэст Чойням биш
Зөвхөн 10-н жилийн хүүхдүүд сонсдог биш
Миний тоглолтын тасалбар СD биш

Энхтайваний гүүрэн доорх дунд голын жараахай би
Эрх чөлөөний хөшөөн дээрх цагаан тагтаа
Нацагдоржийн нутаг
Сүүдэр цармын цэцэг
Гудамжны яруу найргийн загалмайлсан эцэг

Энд бүгд үлдэнэ өглөө болтол
Хэмнэлд бүжинэ хөлөө чилтэл
Эрүүл байгаа нь тасарч унатал
Их зантай зарим нь сөхөрч унатал

Дахилт x2

See also:

32
32.118
Aknestik Jäänmurtaja Lyrics
10 Speed Space Queen Lyrics