Javhlan Hairiin gegeen boroo Lyrics

Солонготой борооноор шувууд зэллээд
Сондор буусан цэцэгхэн чи яаж л дохино вэ
Хоног хоногоор чамдаа би даслаа даа
Хожмийн өдөр учирана гэж санасангүй л явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа

Норсон гэзэг нь аясаар задраад
Нойрмог хорвоод хэндээ ч битгий хэлээрэй
Болзон болзсоор чамдаа би даслаа даа
Босон сууж догдлоно гэж бодсонгүй явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа

Чуулсан одод нь нулимстай инээмсэглээд
Чухам нандин хором нь хэнийх вэ
Хайрлан хүсээд чамдаа би даслаа даа
Ханийн тэнгэртэй заяана гэж зүүдэлсэнгүй явлаа

Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа

See also:

32
32.118
eminem Eminem - The Kids Lyrics
Righi Havana Loca [ www.venkplay.ro ] Lyrics