Lemons Хотын гэрэлт гудамж Lyrics

Орой үдшийн намуунд
Анир чимээгүйг цочооно
Одод нисэв үү гэлтэй
Замын машин хүлээнэ
Урсан нисэх аялгуу
Нээлттэй цонхоор нэвтрэнэ
Уянга хүргэх салхинд
Мододын орой ганханаа
Харанхуй үдшийн бүрий
Харах нүдээ баясгаж
Хотын гэрэлт гудамжаар
Алхаж явах сайхан
Шөнийн торгон орчлонд
Намайг тэврэн бүүвэйлж
Шөнийн сарны гэрэлд
Сүүдэр гэгээ цайруулна
Үүлгүй цэнхэр тэнгэрт
Одод тормолзон гялбаад
Үеийн залуусын
Хайрын шивнээ сонсогдоно
Харанхуй үдшийн бүрий
Харах нүдээ баясган
Хотын гэрэлт гудамжаар
Алхаж явах сайхан
Алхаж явах сайхан
Алхаж явах сайхан
By FasT

See also:

34
34.41
Die arschgefickten Gummizofen Freddy das Meerschwein Lyrics
Grignani Gianluca Il giorno perfetto Lyrics