BX Sorrow (Харуусал) Lyrics

Дэлбээнд дуссан шүүдэр мөс болон хөлдөж
Дэврүүн хайрын сэтгэлд цас болон царцахад
Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод
Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад
Итгэж явсан сэтгэл үүл болон дэгдэж
Инээдээр дүүрэн дурсамж нь бороо болон ороход
Шивнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч
Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдоноо

Дх: (2x)
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хөндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч
Ганцхан гэж бодсон дурлал өврөөс минь нисэхэд
Эргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж
Миний зүрх чамайг ирнэ гэж хүлээсэн
Чи эргэж битгий хараарай хайрт минь
Өөр хүнийх болоод явах үеийг чинь
Харж би чинь чадахгүй нь ээ
Дураараа яв даа хонгор минь

Дх: (2x)
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хөндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Явахдаа чи уйтгар гунигийг минь үлдээгээд
Баяртай ч гэж хэлээгүй
Эргээд над руугаа ч хараагүй
Хаашаа чи тэмүүлж байгаагаа ч хэлээгүй
Хэзээ ирэхийгээ ч яриагүй
Өнчин зүрхийг минь хайхралгүй явсаан

See also:

4
4.45
Andrés Calamaro Por No Olvidar Lyrics
Alison Krauss Didn't Leave Nobody But the Baby Lyrics