Oyuntulhuur ft. Haynaa Zuudnii Uchral Lyrics

Зүүдний учрал
Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины шившээ үсээр чинь наадад
Шоочхон нүдээрээ чи минь намайг ичин инээмсэглээд
Хайртай шүү гээд уруул дээр минь үнсэж байна гэж зүүдллэ

Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь намайг ширтэн уяраагаад
Дурласан шүү гээд нүд нь дээр минь үнсэж байна гэж зүүдллээ

Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсгэлсэн дүрийг сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг тэсэн ядан хүлээх юм
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа нь үнссэн юм шиг
Яг л би чамайгаа нь тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

See also:

35
35.37
Within Temptation Our Farewell (Acoustic Version) Lyrics
Evanescene Taking Over Me Lyrics